ХЯЛБАР ШИЙД
Every new day is LitePlus day

Lite+ аппын тухай

about
Lite+ аппликейшн нь финтек технологи болон хиймэл оюун ухааны технологид суурилсан бичил зээлийн үйлчилгээг танд хүргэх үйлчилгээ юм.
  •    Та манай аппликейшнийг татан авч өөрийн мэдээллийг оруулснаар таны зээлийн лимит тогтох ба олон удаагийн давтамжтай үйлчилгээ авахад зээлийн эрх нэмэгдэх зэрэг олон давуу талуудыг ашиглах боломжтой.
  •    Таны мэдээллийг бид задруулахгүй чанд хадгалах тул та өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
  •    Мөн энэхүү үйлчилгээг авахад танд зөвхөн гар утас байхад л хангалттай ба барьцаа хөрөнгө шаардахгүй интернэтэд холбогдсон л бол 24 цагийн хэзээ ч зээлийн хүсэлтээ явуулан зээл авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь манай компаниас санхүүгийн үйлчилгээг цахим суваг болох Лаят плас Аппликейшнаар (цаашид “Lite+” апп) дамжуулан үзүүлэх үйлчилгээ авах харилцаанд үйлчлэх бөгөөд Харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн тохиолдолд Lite+ App-г ашиглах эрх үүснэ.Хэрэв Харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Lite+ App ашиглахгүй байх үүрэгтэй болохыг анхаарна уу.

1. Өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв үүсгэнэ.

2. Лаят Вишн ХХК нь харилцагчийн үүсгэсэн хувийн мэдээллийг хүлээн авч, хадгалан бусдад мэдээллэхгүй.

3. 21 нас хүрсэн Монгол улсын иргэн байх ба энэ үйлчилгээг зөвхөн Монгол улсад ашиглах боломжтой болохыг анхаарна уу.

4. Харилцагчийн мэдээлэлд тулгуурлан авах боломжтой зээлийн хэмжээ, зээлийн нөхцөлийг тодорхойлно. Тодорхойлж хэлвэл энэ үйлчилгээ нь богино хугацааны бичил зээл байх ба харилцагч 90 хоног хүртэл эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг авах боломжтой.

Харилцагчид мэдээллэх нь: Зээлийн хэмжээ: 100,000₮-500,000₮ хүртэл байна. Зээлийн хүү: 5% /1 сар/ Зээлийн үйлчилгээний шимтгэл: Зээл авч буй үнийн дүнгээс 5% суутгаж авна. Зээлийн эргэн төлөх хугацаа: 90 хоног хүртэл / Жич: харилцагч өөрийн хүсэлтээр 1 хоног ч хэрэглэж болох ба энэ тохиолдолд нэг өдрийн хүү болох 0.167% хүүг төлнө.Мөн харилцагч зээлээ бүтэн 90 хоног хэрэглээд эргэн төлөх тохиолдолд 3 сарын хүү болох 15% дээр нэмж зээлийн үйлчилгээний шимтгэл болох 5%-г гурван сарын турш нэг удаа төлж байгаа болно./

5. Хэрэв та санаатайгаар хуурамч мэдээлэл илгээсэн бол манай байгууллага танд зээл олгохоос татгалзаж болно. Мөн хуурамч мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирлыг харицлагчаас барагдуулна.

6. Манай байгууллага нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Lite+ апп-ыг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд таны апп-д хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглана

7. Lite+ апп-г зориулалт зааврын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд аливаа хууль бус зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.

8. Lite+ апп-нд техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд түр хугацааны зогсолт хийж болох ба үйлчилгээний нөхцлөө өөрчлөх талаархмэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудас болон апп-ны танилцуулах хэсэг, харилцагчийн гар утсаар дамжуулан мэдээллэнэ

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч манай аппликейшнийг ашигласан нь манай байгууллагаас зээл олгох талаар таны өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй болно. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар манай байгууллагын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг таньд олгохгүй болно.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Хэрхэн бүртгүүлэх бэ ?

- Та Lite+ аппыг гар утсандаа суулган, өөрийн дугаараа бүртгүүлэн нэвтрэх.

Зээлийн хүсэлт хэрхэн явуулах вэ ?

- Та зээлийн хүсэлтийг биеэр болон онлайн хэлбэрээр явуулж зээлийн хэмжээг шийдвэрлүүлэх.

Зээлийн хэмжээ болон хугацаа ?

- Зээлийн хэмжээг нэмэгдүүлэх бол биеэр ирж судалгаа хийлгэх.
- Зээл эхлэх хэмжээ 100.000-300.000₮ байна.
- Зээлийн хэмжээ нь таны зээлийн түүхээс хамаарч нэмэгдэж болно.

Гэрээ байгуулах ?

- Онлайн болон биеэр ирж гэрээ байгуулах.
- Зээлийн хэмжээнээс хамаарч шаардлагатай бичиг баримттай ирж гэрээг байгуулна.

Зээл төлөх ба хугацаа сунгах ?

- Зээлийн хугацааг 1 удаа хүү төлөн сунгах боломжтой.
- Зээл төлөлтийг аппын зааврын дагуу төлнө.

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

  • “Лаят Вишн” ХХК нь цахим зээлийн үйлчилгээний ‘’Lite+’’ гар утасны аппликэйшн (цаашид “Lite+” гэх)-д бүртгүүлсэн харилцагчийн хувийн мэдээлэллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Нууцлалын бодлого гэдэгт Lite+-д бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт болон ашиглалтын нөхцлүүдийг тусгасан болно.
  • Lite+-д нэвтэрч оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүй хадгалагдах болно. Таны мэдээллийг бид зөвхөн тантай холбоо барих, цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах зэрэгт ашиглана.
  • Харилцагч нь Lite+-д бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрсөн бол мэдээлэл хариуцагчид цахимаар зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийг таньж мэдэх болон зээл авах хүсэлтийг баталгаажуулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна. Үүнд:
    1. Lite+-д бүртгүүлэхэд ашиглаж буй харилцагчийн гар утасны дугаар, регистрийн дугаар.
    2. Харилцагчийг баталгаажуулах зорилгоор бүртгүүлсэн гар утасны дугаарт нууц үгийг илгээх бөгөөд тухайн нууц үгийг Lite+-д оруулснаар бүртгэл үүснэ.
    3. Онлайн зээлийн үйлчилгээнд хамрагдахын тулд харилцагчийн Lite+-д оруулж буй овог, нэр, РД, утасны дугаар, гэрийн хаяг, ажил байдлын мэдээлэл, санхүүгийн мэдээлэл.
    4. Харилцагчийн Lite+-аар авсан онлайн зээл, түүний эргэн төлөлтийн мэдээлэл.
    5. Мэдээлэл хариуцагч нь энэ бодлогод зааснаас өөр харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалахыг хориглоно.
  • Харилцагч нь гэрээ байгуулсны дараа утасны дугаар, овог нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг өөрөө өөрчлөх боломжгүй байна. Харилцагч нь утасны дугаараа сольсон тохиолдолд Lite+-аар дамжуулан утасны дугаар солих хүсэлтийг илгээх ба ажлын 2 хоногт харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэнэ.
  • Lite+ апп нь харилцагчийн утасны камер руу хандах зөвшөөрлийг асуудаг. Ингэснээр харилцагч бүртгүүлэхдээ зураг оруулах боломжтой болно.
  • Харилцагч Lite+-д бүртгүүлснээс хойш 2 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд харилцагчийн мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан хугацаагаар хадгална.
  • Харилцагч нь өөрийн хүсэлтээр бүртгэлээ цуцлуулах хүсэлт гаргасан тохиолдолд дахин Lite+-д бүртгүүлэх боломжгүй тул харилцагчийн утасны дугаар, регистрийн дугаараас бусад мэдээллийг устгана.
  • Харилцагчийн бүртгэл үүсгэх болон гэрээ хийгдэх үед хүчинтэй байсан Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөгдсөн Нууцлалын бодлогыг хүчинтэйд тооцно.

Холбоо барих

УБ, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо Циркийн баруун талд Миний зах дэлгүүрийн чанх ард 10-р байр

nomin@lite.mn

77210707, 80015070